“Өөрийнхөө зуршлыг өөрчилж амьдралаа өөрчил” номын зохиогч 5 жил үргэлжилсэн судалгааныхаа эцэст хөрөнгөтэй, чинээлэг хүмүүс ямар төрлийн хүмүүсээс зайлсхийдэг болохыг тогтоожээ.
Судалгаанд оролцсон амжилттай, чинээлэг хүмүүсийн 86 хувь нь амжилтанд хүрсэн бусад хүмүүстэй харьцахыг зуршлаа болгосон байж. Тэд “Оюун санааны эерэг хандлагатай байгаа үед л урт хугацаанд амжилтад хүрэх боломжтой” гэдгийг ойлгосон болохыг Корли номондоо дурьджээ. Эсрэгээр, сөрөг хандлага амжилтыг бууруулдаг мөн бизнесийн хүрээлэл, харилцаа, санхүүгийн амжилтад сөргөөр нөлөөлдөг аж. Үүнийг судалгаагаар баталсан ганц хүн нь Томас Корли биш бөгөөд зуун жилийн өмнө сэтгүүлч Наполеон Хилл өөрийн хүчээр саятан болсон 500 гаруй хүмүүсийг судалж бараг ижил дүгнэлтэд хүрчээ.
Таны амжилтанд та хэнтэй холбоотой байх нь онцгой ач холбогдолтой аж. Таны хүрээлэлд байгаа хүмүүс, таны нөхөрлөл таны хөрөнгөнд ихээхэн нөлөөтэй байдаг байна.
“Өөрийн хүчээр саятан болсон хүмүүс хэнтэй харьцах тал дээрээ маш анхааралтай ханддаг. Учир нь таны амжилт таны байнга харилцдаг найз нөхдийн амжилттай адил байдаг” тухай Томас Корли номондоо дурьджээ. Баян хүмүүс нь үргэлж зорилготой, өөдрөг үзэлтэй, урам зоригтой бөгөөд сэтгэл зүйн эерэг хандлагатай хүмүүсийг эрэлхийлж байдаг. Харин тэд гутранги үзэлтнүүдээс зайгаа барьдаг байна.
Тэрээр 1937 онд бестселлер болсон “Баянаар Сэтгэж Хөгж” номондоо “Хүн харьцаж байгаа хүмүүсээсээ соёл, хандлага, дадал зуршил, эрч хүч, онгод хөгийг авдаг. Эсрэгээр, хүмүүсийг сөрөг зан авираар няцаадаг хүнд амжилтад хүрэх найдвар байхгүй” гэж бичиж байжээ.
Хэнтэй ажиллах, амьдрах, харьцах, хүрээлүүлэх нь таны амжилтанд нөлөөтэй. Цаашилбал, хүүхдээ хэнтэй тоглуулах, ямар цэцэрлэг, сургуульд өгөхөө хүртэл бодох нь буруудахгүй тухай зохиогч номондоо дурьджээ.