- ДУТАГДЛЫН ХАЖУУГААР ДУУГАЙ ӨНГӨРӨХ
Та хүүхэддээ хов зөөх болон болгоомж сэрэмжтэй байж, буруу зүйлийг таслан зогсоох, дахин давтагдахгүй байх, аливаад үнэн сэтгэлээсээ санаа зовохын ялгааг тайлбарлаж ойлгуулаарай. Дээр нь та хүүхдийнхээ ярихыг тайван сонсож, юуны өмнө түүнийг буруутгахгүй байхийг хичээгээрэй. Дараа нь та хүүхэддээ тухайн нөхцөл байдлыг ойлгоход туслах замаар асуудлыг хамтдаа асуудлыг шийдэх гарцыг олж чадна.
3. ХУЛГАА ХИЙХ
Хэрэв хүүхэд тань анх удаа ямар нэг зүйл “хулгайлсан” бол ингэх болсон сэдлийг нь олж мэдэхийг хичээгээрэй. Дараа нь энэ үйлдэл яагаад буруу болохыг тайлбарлаж өгөөрэй. Үүний дараа зөвшөөрөлгүй авсан авсан зүйлээ эзэнд нь буцааж өгөхийг эсвэл үнийг нь төлөхийг хүүхдээсээ гуйж эзнээс нь уучлал гуйлгаарай. Хэрэв хүүхэд дахин дахин юм хулгайлбал мэргэжлийн сэтгэл зүйчийн туслалцаа авах нь зөв юм. Эс бөгөөс энэхүү зан авир нь зуршил болж хувирах магадлалтай.
5. ХУДАЛ ЯРИХ
Юуны өмнө уурлахгүй байх нь чухал. Харилцаанд үнэнч байдал, итгэлцэл ямар чухал болохыг хүүхэддээ тайлбарлаж өгөөрэй. Хэрэв худлаа хэлснийг нь хүлээж авах боломжгүй бол түүнд тохирсон ямар шийтгэл оногдуулж болохыг бодож олох хэрэгтэй. Хэрэв цаг ямагт худлаа ярьж байвал энэ нь илүү ноцтой асуудал үүсч байгаагийн шинж юм. Энэ тохиолдолд мэргэжлийн зөвлөгөөг авах нь зүйтэй.
7. БҮДҮҮЛЭГ ЗАН БАЙДАЛ
Хүүхдүүддээ зөв зохистой зан байдлын талаар зааж ойлгуулах гэж хэт их хүчилж, дарамт шахалт үзүүлэх хэрэггүй. Түүний оронд бусдад анхаарал халамж тавихыг нь сануулж хэлэх замаар “зааж өгөх” хэрэгтэй. Түүнчлэн томчуул биеэ зөв авч явах нь маш чухал байдаг. Учир нь хүүхэд юу харж байгаагаа дуурайж өсдөг.
2. АХ, ЭГЧ, ДҮҮСИЙН ӨРСӨЛДӨӨН
Томыг нь шууд буруутгаж, жижгийг нь өмөөрөхөөсөө өмнө асуудал юунаас үүдсэнийг олоорой. Хүүхдүүдэд биесээ цохиж зодон, өвтгөхийг огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдүүддээ тэд бол нэг “баг” гэдгийг нь ойлгоход тусалж, ямар шийдвэр зөв болохыг тайлбарлаж, өөрсдөөр нь учрыг нь олуулахыг хичээгээрэй. Хүүхдүүдээ бага гэлтгүй тэдэнд бие биенээ хүндлэх нь яагаад чухал болохыг тайлбарлаж өгөөрэй. Эцэг эхчүүд өдөрт багадаа 20 минутыг хүүхдүүдтэйгээ чанартайгаар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Энэ нь гэр бүл дотор чин сэтгэлийн халуун дулаан харилцааг тогтооход тус болдог юм. Өнөөдөр та тэднээс цагаа харамлавал тэд ирээдүйд танаас харамлах болно.
4. БУСДАД ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАНДАХ
Ингэж авирлах болсон шалтгааныг олж мэдэхийг хичээгээрэй. Хүүхэддээ сэтгэл хөдлөл, хүсэл сонирхлоо зөвөөр илэрхийлэх аргыг зааж өгөөрэй. Хүүхэд тань аливаа тохиолдолд тайван байж, сонсож сурах шаардлагатай. Хэрэв зохисгүй аашилсаар л байвал түүний хийх дуртай ямар нэг зүйлийг нь хориглох хэрэгтэй.
6. УЙЛАГНАЖ ГОНГИНОХ
Юуны өмнө, тайван дүр төрхөө хадгалахыг хичээгээрэй. Хүүхэддээ юу хүсч байгаагаа ердийн, тайван дуу хоолойгоор хэлэх ёстойг нь сануулаарай. Хэрэв энэ байдал нь байнга давтагдаад байгаа бол гэр бүлийнхээ бусад гишүүд хоорондын харилцаанд юу болохгүй байгааг мөн хүүхдийн энэ байдалд нөлөөлж болохуйц ямар нөхцөл байдал бий болсоныг олж мэдэх нь зүйтэй юм.