- Гадагшаа явж ажиллах, ялангуяа гэр бүлтэйгээ явах үед амьдралын чанартай холбоотойгоор харгалзан үзэх зүйл их байна.
Экспатууд хямд өртөгтэй, чанартай боловсролоос эхлүүлээд амралт чөлөөт цагаа өнгөрөөх, гэр бүлийн сайн сайхан байдал хүртэл бодолцохоос гадна энгийн асуудлууд болох нүүлгэлтийн зардлын талаар мөн бодох хэрэгтэй байдаг.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн дэлхийн хамгийн том сүлжээ болох Интернейшн байгууллагын хийсэн судалгаагаар гадаадад амьдрах 43 шинж чанарыг 1-7 шатлалаар үнэлсэн.
Үүнд хүүхэд асрах, боловсролоос эхлүүлээд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал гээд бүгдийг үнэлсэн. Улс орон бүр гадаадад хүүхдүүдээ өсгөж байгаа 31-ээс доошгүй хүнийг хамруулж үнэлгээнд гаргажээ.
Бизнес дотоод асуулт хариулт (Business Insider) топ 19 улс орнуудыг авч үзсэн:
Улс орнууд
19. Өмнөд Солонгос – Боловсролын чанарын дэд категори сайжирсантай холбоотойгоор тухай улс топ улсуудын тоонд жагсаж чадсан. Судалгааны тайлангийн дагуу Өмнөд Солонгос дахь экспат эцэг эхчүүдийн 47% нь өнгөрсөн жилийн 22% -тай харьцуулахад боловсролын чанарыг маш сайн гэж үнэлсэн.
18. Мексик – Энэхүү улс нь экспат эцэг эхчүүдэд ажил хөдөлмөрийн тэнцвэртэй байдал буюу хүүхдүүдтэйгээ илүү цагийг өнгөрөөх боломжийг өгсөн төдийгүй Мексик улс Хүүхдүүдтэй гэр бүлүүдэд таатай хандах дэд үзүүлэлтээрээ 8-р байрт жагсаж байна.
17. Филиппин – Тус улс нь боловсролын чанар, гэр бүлийн сайн сайхан байдал, хүүхдүүдэд найрсаг хандах хандлагаараа дэлхийд хамгийн шилдэг газруудын нэг юм.
16. Сингапур – Экспатууд тус улсын гэр бүлийн сайн сайхан байдал, хүүхдийн аюулгүй байдлын хувьд хамгийн өндрөөр үнэлсэн хэдий ч, Хүүхэд асаргааны зардал болон боловсролын дэд үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн мууд тооцогддог.
15. Өмнөд Африк – Хүүхдүүдэд зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжуудаараа дэлхийн хамгийн сайн улсуудын нэг юм. Гэвч гэр бүлийн сайн сайхан амьдралыг хангах тал дээр сайн оноо авч чадаагүй.
14. Люксенбург – Хүүхдийн асаргаа болон боловсролын хүртээмжийн дэд үзүүлэлтээр дундаж оноо авсан хэдий ч гэр бүлийн сайн сайхан, хүүхдийн аюулгүй байдлаараа хамгийн сайн нь байж чадсан.
13. Нидерланд – Хүүхдийн асаргаа болон боловсролын хүртээмж, боловсролын чанарын дэд үзүүлэлтээр сайн үнэлэгдэж энэ жил зэрэглэлээ нэмэгдүүлсэн.
12. Польш – Тус улс нь гол төлөв хүүхдийн асаргаа болон боловсролын өртөг мөн боловсролын чанарын дэд үзүүлэлтээр сайн оноо авсан.
11. Франц – Тухай улсын хэлээр ярих чадвартай байх нь экспат эцэг эхчүүдийн хувьд бас нэгэн гол хүчин зүйл болдог. Судалгаанд хамрагдсан экспат хүүхдүүдийн 36% нь тухайн улсын хэлээр ярьдаг бол Францад экспат эцэг эхчүүдийн 60% нь хүүхдүүд нь Франц хэлээр маш сайн ярьдаг гэжээ.
10. Герман – Тус улс нь өндөр чанартай, хүртээмжтэй боловсролыг санал болгож байгаа хэдий ч экспат эцэг эхчүүдийн 7% хүүхдүүдээ “Үндэсний сургуульд” явуулах илүүд үзсэн бол үлдсэн хувь нь олон улсын сургуулиудад өгдөг байна.
9. Бельги – Бусад бүх үзүүлэлтүүдээрээ сайжирч байгаа хэдий ч гол төлөв хүүхэд асаргаа болон боловсролын хүртээмж дээшилсэнтэй холбоотойгоор 2014 оны үнэлгээний байр сууриа буцааж олж авсан.
8. Тайван – Азийн тус улс нь Хүүхдийн аюулгүй байдлын дэд үзүүлэлт болон хүүхэдтэй гэр бүлүүдэд нөхөрсөг хандах хандлагын дэд ангиллаар сайн үнэлэгдсэн.
7. Австрали – Бүх үзүүлэлтээрээ сайн байсан ба хүүхдүүдэд зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх үйл ажиллагаанууд дээр хамгийн сайн үнэлэгдэж топ 10 руу орсон.
6. Норвеги улс – Экспат эцэг эхчүүд хүүхдийн асаргааны үнэлгээ огцом сайжирсантай холбоотойгоор тус улс 17-р байрнаас энэ жил 6-р байр руу гарч ирж чаджээ.
5. Швед улс – Боловсролын чанарын дэд ангиллын үнэлгээ буурсны үр дүнд тус улс энэ жил 3-р байрнаас 5 байр руу орсон. “Энэ нь сүүлийн жилүүдэд Шведийн сургуулийн системд тулгараад байгаа хямралтай холбоотой байж болзошгүй” гэжээ.
4. Австри – Гэр бүлийн сайн сайхан байдал болон боловсролын чанарын дэд үзүүлэлтүүд буурснаар тус улс нь өнгөрсөн жилийн 1-р байрнаас 4-р байр руу буурсан. “Түүнчлэн Австри улс хүүхдүүдтэй гэр бүлтэй нөхөрсөг хандах тал дээр хэзээ ч сайн байгаагүй ба одоогоор сүүлийн 3-т жагсаж (45-аас 43-д) байна” гэжээ.
3. Израиль – Тус улс өнгөрсөн жилээс нэг байраар дээшилсэн учир нь “экспат эцэг эхчүүдийн 81% нь хүүхэд асаргаа болон хүүхдийн сургалтын сонголтууд дээр баяртай байдаг ба 84% нь ерөнхий дөө сэтгэл ханамжтай байдаг.
2. Чех улс – 74% нь боловсролын хүртээмжтэй байдлыг онцолсон учир 14-р байрнаас 2-р байр руу гарч ирсэн хэдий ч боловсролын чанараас болж тэргүүн байранд орж чадаагүй.
1. Финлянд – Экспат эцэг эхчүүд хүүхдүүдийн эрүүл мэнд, хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн сайн сайхны талаар сөргөөр хэлэх ямар ч зүйл байгаагүй учраас Финлянд улс хамгийн эхний байранд байна. Эцэг эхчүүдийн 70% боловсролын чанарыг маш сайн гэж үнэлсэн.