Монголын эдийн засаг 2013 оноос хойш уналттай байсан. 2017 онд гэхэд эдийн засгийн өсөлт 5.1% гарсан бөгөөд энэ нь өмнөх оны 1.2%-оос огцом өсөлт юм. 2018 оны эхний улиралын байдлаар эдийн засгийн өсөлт 6.1% гарж байна. Дэлхийн банкны прогнозоор 2019 болон 2020 онд хамгийн багадаа 6%-ийн эдийн засгийн өсөлттөй байна гэсэн тооцоо байна.
Эх сурвалж: http://www.worldbank.org/en/news/press-release/2018/07/06/world-bank-mongolias-growth-prospects-remain-positive-but-more-efficient-public-investment-needed
Монголын эдийн засаг сайжрихад хамгийн түрүүнд нөлөө авдаг салбар бол орон сууцны зах зээл юм. Монгол банкны орон сууцны индексийг ажвал 2017 оны 9 сараас эхлэн тогтвортой өсөлт ирж байгаа нь үүний тод илрэл юм.
Эх сурвалж: https://www.mongolbank.mn/dblisthpi.aspx
2013-2016 оны хооронд Монгол улсын эдийн засагт хямрал нүүрэлж иргэдийн худалдаж авсан орон сууцны үнэ цэнэ өдрөөс өдөрт буурч худалдан авах итгэл байхгүй болоод байсан билээ. Эдийн засгийн одоогийн байдлыг ажвал орон сууц худалдан авах таатай нөхцөл бүрдсэн байна.