1. 00-н цаасны дүрэм
Хүүхэд тааралдсан бүх юм аа ам уруугаа хийх аюултай байдаг. Нэн ялангуяа 3-с доош насны бяцхан үрс хорвоотой танилцах явцдаа өөрт сонирхолтой санагдсан бүгдийг бүх мэдрэхүйгээрээ мэдрэхийг хүсдэг. Иймд таны гэрт дэл сул байгаа 00-н цаасны голоор багтаж болох жижиг эд зүйлсийг хүүхдийн хараанаас хол, хүрч чадахааргүй газруудад байрлуулахыг танд зөвлөе
3. Шүүгээний түгжээ
Гал тогоо болон 00-н өрөөнд ихэвчлэн аюултай химийн бодисууд агуулагддаг тиймээс хүрч, онгойлгож болох шүүгээ болгонд түгжээ суурилуулах хэрэгтэй. Нэн ялангуяа хүүхэд балчир байх үед химийн бодисуудаа дээр хадгалах нь илүү аюулгүй байдаг.
5. Өөрөө мөлхөж аюулыг илрүүлэх.
Хүүхдийн харааны төвшин доогуур байдаг учир эцэг эхчүүд бид бяцхан үрсэд аюултай байж болзошгүй зүйлсийг тэр болгон анзаарахгүй өнгөрөөх тал байдаг. Иймд та хүүхдийнхээ харааны төвшинд тохируулж өөрөө мөлхөн анзаараагүй үлдээсэн аюултай эд зүйлсийг дахин нэг шалгахыг бид танд зөвлөе.
2. Тогны залгуурыг аюулгүй болгох
Хүүхэд ихэнх цагийг шалан дээр өнгөрүүлдэг бөгөөд тогны залгуурыг хуруугаараа оролдох, гарт таарсан зүйлсээ тогны залгуурт хийх зэрэг аюултай үйлдлийг хараа хяналтгүй байх үедээ хийх боломжтой тул тогны залгуур болгоныг зориулалтын таг, бөглөөгөөр бөглөж аюулгүйжүүлэх шаардлагатай.
4. Өрөө тусгаарлагч байршуулах
Хүүхэд мөлхөж эхэлмэгц бүх өрөөгөөр сониучлан явдаг. Гал тогоо, 00, тагт шат гэхчлэн аюултай байх боломжтой газруудыг хүүхэд нэвтрэхээс сэргийлэн тусгаарлагч байршуулах. Мөн ах, эгч нар нь ихэвчлэн залгих аюултай тоглоомуудаар тоглодог учир тэдний өрөөг хязгаарлах.