Насанд хүрсэн хүн болгонд тулгардаг нэгэн асуудал бол үл хөдлөх хөрөнгөө худалдах уу эсвэл түрээслэх үү гэсэн асуулт байдаг. Та ажлын шаардлагаар эсвэл ам бүл өссөн тул байраа томсгохыг хүссэн зэрэг ямар ч шаалтгаанаар шинэ байр худалдан авч байгаа бол хуучин байраа яахаар болсноо дахин нэг бодож үзээрэй.
Үнэнийг хэлэхэд энэхүү асуултанд зөв хариулт гэж байхгүй бөгөөд яаж шийдэх нь зөвхөн танаас шалтгаалах болно. Харин зөв шийдвэрийг гаргахад тань туслах үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хуучин үл хөдлөх хөрөнгөө өнөөдөр зарснаар танд хэр их ашигтай байна? Хэрэв таны зараад хүртэх ашиг бага байгаа тохиолдолд, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өсөх хүртэл хүлээсэн нь дээр байх болно.
Хэрэв та өнөөдрийн байдлаар 100 сая-д байраа зарах боломжтой бөгөөд түрээсэлснээр жилд ердөө 3 сая төгрөгийн ашигтай байвал 100 саяаар яг одоо зараад өөр илүү ашигтай зүйлд хөрөнгө оруулсан нь дээр.
a) Хуучин үл хөдлөх хөрөнгө тань таны мөнгөний урсгалыг нэмэгдүүлж чадах уу?
Нэн түрүүнд хуучин байшингаа түрээслэх болон худалхаас өмнө та дээрх асуултыг өөрөөсөө асуугаад нэг үзээрэй.
Нэг ёсондоо та байраа түрээсэлснээр бусад урсгал зардлаа хасаад танд ашигтай байна уу үгүй юуг тооцож үзэх хэрэгтэй. Хэрэв алдагдалтай гарч байвал та байраа худалдсан нь дээр.
Бас нэгэн чухал зүйлийн нэг нь яахын аргагүй үл хөдлөх хөрөнгийн байршил билээ. Таны хуучин байр 5, 10 жилийн дараа хэр хэмжээний үнэд хүрэх бол?
Хэрэв ирээдүй бүрхэг харагдаж байвал байраа зарах нь зөв бөгөөд харин эсэргээрээ таны үл хөдлөх хөрөнгийн ойр хавьд барилга байгууламж ихээр баригдаж, компани байгууллагууд олноор сууршиж буй тохиолдолд дахин бодож үзэх хэрэгтэй.
Мэдээж хэрэг ирээдүйг 100% таамаглах боломжгүй ч зах зээлийн чиг хандлага хаашаа явж буйгаар зарах үгүйгээ шийдэж болох юм.