- Том орон зай үүсгэ
Орчин үед худалдан авагч нар талбай томтой тохилог байр орон сууцыг илүү сонирхдог болсон тул хэрэв таны байр жижиг өрөөнүүдтэй бол илүү гэгээлэг ханын цааснаас сонголт хийх, гал тогоо нь тусдаа байдаг бол даацын бус ханыг нураан илүү том орон зайг үүсгэхийг зөвлөж байна.
3. Өөдлөх айл үүднээсээ
Худалдан авагчид байр авах шийдвэрээ эхний 7 секундэд гаргадаг тул үүдний хаалга болон үүдний өрөө нь худалдан авах сэдлийг төрүүлэхүйц цэвэрхэн, тохилог, дулаан уур амьсгал мэдрүүлхүйц байх хэрэгтэй.
2. Гэрэлтүүлэг
Ихэнх хуучин орон сууцны цонх нь нэгэн хэвийн хэмжээтэй байдаг бөгөөд хэрэв таны орон сууцанд байгалийн гэрэл сайн тусдаггүй, цонхон талаасаа халхлагдсан бол өрөөний гэрэлтүүлгийг маш сайн шийдэх хэрэгтэй. Гэрэлтүүлэг сайтай орон сууц илүү сайхан харагддаг.
4. Шал
Байр худалдан авах гэж буй хүмүүсийн бас нэгэн шалгуур нь яахын аргагүй шал юм. Хэрэв таны шал гишгэх тоолонд чахардаг бол бид танд шалаа засахыг зөвлөж байна. Бүх байр орон сууц паркетжсан өнөө үед боломжийн үнэтэй паркетад мөнгө зарснаар таны үл хөдлөх хөрөнгөний зах зээлийн үнийг улам өсгөх болно.
5. Угаалгын өрөө
Угаалгын өрөөг бүхэлд нь өөрчлөхөд маш их мөнгө зарцуулагддаг боловч таны байрны үнэ цэнд маш их нөлөөлдөг. Бүхэлд нь өөрчлөхгүй ч өнгөө алдаж муудсан угаалтуур, бүр жорлонгийн суултуурыг хүртэл сольсноор таны угаалгын өрөө тэс өөр харагдах болно.