Хөрөнгөтэй, чинээлэг хүмүүсийг 5 жилийн турш судалж, тэдэнд нийтлэг байсан хувь хүний 3 соёлыг олж тогтоожээ
Судлаач Томас Корли өөрийн хүчээр саятан болсон 177 хүний өдөр тутмын зуршлуудыг таван жилийн турш судалж чинээлэг ба ядуу хүний зуршлууд хэмээн ангилжээ. Ингээд, чинээлэг хүмүүст байвал зохих 3 зуршлыг танилцуулъя.
НЭГ: ТАЛАРХСАН ЗАХИДАЛ ИЛГЭЭХ
Цахим шуудан эсвэл Facebook зурвас бус гараар бичсэн захидал илгээгээрэй хэмээн Корли захиж, байна. Энэ нь хүлээн авч буй хүнд гүн сэтгэгдэл үлдээдэг байна.
ГУРАВ: ӨӨРИЙГӨӨ ЗӨВ ТАНИЛЦУУЛ
Олигтойхон шиг гар барих, нүд рүү нь харж байгаад ярих, инээмсэглэх, хүнээс олон асуулт асуухгүй байх зэргээс бүх эхлэнэ.
Санхүүгийн амжилтанд хүрэхэд сайн харилцаа хамгаас чухал. Харин харилцааг бий болгох нь зөв ёс журамтай байхаас эхэлнэ.
ХОЁР: ХООЛНЫ ШИРЭЭГ СОЁЛООРОО ЧИМ
Хэдийгээр итгэмээргүй ч, хүмүүсийн дийлэнх нь хоолны ширээний ард хэрхэн соёлтой байхыг мэддэггүй. Харин өндөр амжилтад хүрсэн хүмүүс нийгэмд эзлэх байр суурь, мэдлэг боловсрол, бусдад ямар сэтгэгдэл төрүүлмээр байгаагаа ширээний ард гаргаж буй үйлдэл, хэлж буй үг яриагаараа илэрхийлдэг.