VIP RESIDENCE хотхоны гадна талбайн тохижилт оршин суугчийн амьдралын хэв маягт үнэ цэнэ нэмсэн инновацлаг шийдэлтэйн дээр амар тайван мэдрэмжийг өгнө
Тун удахгүй ашиглалтанд орох VIP Residence хотхоны гадна талбайн тохижилтыг хүн, байгаль, уламжлал, технологийн тэнцвэрийг хадгалсан орон зай, гоо зүйн зөв шийдэлтэй архитектур төлөвлөлтөд анхааран ажилладаг барилгын зураг төслийн А1 компани бүтээсэн юм. Герман, Европын холбооны улсуудад боловсрол эзэмшсэн шинэ үеийн тэдгээр залуус өндөр зэрэглэлийн хотхоны оршин суугч гэртээ байхдаа мэдэрдэг амар тайван, аюулгүй байдлыг гэрийнхээ гадаа ч гэсэн мэдэрч байвал үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн хувьд тэр жинхэнэ үнэ цэнд тооцогдоно гэж хэлсэн нь чухам үнэн билээ. Тэдний бүтээсэн зураг буюу VIP RESIDENCE хотхоны гадна талбайн тохижилтын давуу талуудаас танилцуулъя.
VIP Residence нь урд талаараа уултай залгаа бөгөөд урдаасаа хойшоогоо бага зэрэг налуу. Байгалийн энэхүү тогтолцоо дагаад шаталсан байрлалтай талбайнуудтай. Тэдгээрийг шат болон пандусаар холбож унадаг дугуй, скүүтертэй хүүхдүүд, тэрэг, тэргэнцэртэй хүмүүсийн саадгүй зорчих боломжийг олгосон бүгдийг бодолцсон шийдэлтэй.
Хотхоны урд хэсэгт 5 метр өндөр хадан цохионоос хүрхрээ урсана. Тэр нь 100 метр урт горхийг үүсгэнэ. Горхи нь 2 талдаа нууртай холбогдоно. Энэ нь орчны хуурайшилттай багасгаж, байгальд байгаа мэт дуу чимээ үүсгэх, чийглэг мэдрэмжийг оршин суугчдад хүртээхээс гадна зуны халуунд хүүхдүүд ус туучиж тоглодог, хөгжилтэй орчин байх болно.
Зам талбайд борооны ус тогтохгүй зайлуулагдах системийг цогцоор нь төлөвлөсний дээр зайлуулагдсан борооны усыг ногоон байгууламжийн усжуулалтад ашиглах шийдэлтэй. Усанд, усны зардалд хэмнэлттэй, эх дэлхийгээ бодсон дизайн байгаа биз?
500 метр квадрат хэмжээтэй нуур нь өвлийн улиралд мөсөнзориулалтаар ашиглагдана. Хотхон дотроо мөсөнбайх нь өвлийн улиралд хүүхдүүдийг дэлгэц шагайж, гэртээ бүгэх бус цэвэр агаарт, аюулгүй орчинд хөдөлж, тоглох боломжийг олгох нь давуу тал биш гэж үү?
Хадан цохионы дээд хэсэгт залууст зориулсан бүс бий. Найз нөхдөөрөө цуглаад гитар тоглох, юм ярьж суух гээд өсвөр насныхны онцлогт тохирсон тохижилтыг хийсэн. Гэхдээ мэдээж бусад оршин суугчдад саад болохгүйгээр.
Сагс, хөл бөмбөгийн талбай болон насанд хүрэгчдийн хөдөлгөөнийг дэмжих фитнесс төхөөрөмжүүдийг суурилуулахаа мартаагүй. Ер нь хотхоны тохижилтыг төлөвлөхдөө оршин суугчдын нас насны онцлогт тохируулсан.
Бас нэг онцлох хэсэг бол амфитеатр. Амфитеатртай байснаар хүүхдийн баяраар бага хэмжээний тоглолт хийх, шинэ жилээр хотхоноороо сүлд модоо засах гэх мэт оршин суугчдыг зугаацуулж, хөгжөөх, амьд харилцааг дэмжих үйл ажиллагааг явуулах бүрэн боломж бүрдэнэ.
Орчны төлөвлөлт, тав тухтай байдал нь оршин суугчдын харилцаанд, амьдралын хэв маягт маш чухал нөлөөтэй. Орчин сайхан байх юм бол гэрийнхээ гадаа алхана, нарлана, салхилна, хүүхдүүд тоглоно, дугуй унана гэх мэтээр гэрийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх шалтаг мундахгүйдээр хугацаа уртасна. Бас хөдөлгөөнтэй байх боломж бүрдсэн.