Гал тогооны тавилга авна гэдэг бол цаг хугацаа шаардсан, маш том шийдвэр болдог. Гал тогоогоо дахин шинэчлэх гэдгийг зарим хүмүүс гал тогооны тавилгаа хамгийн орчин үеийн шийдэл бүхий тавилгаар солих гэж үздэг байна. Харин зарим нь засвар хийхийг ойлгохдоо орон зайн шийдлийг гайхамшигтайгаар зохицуулсан, цаг хугацааны сорилыг давж чадахуйц, хэзээ ч хуучрахгүй загвараар гал тогоогоо засахыг ойлгодог.
Бид дараах зөвлөгөөгөөр хэв маяг нь хэзээ ч үл хуучрах гал тогооны шийдлийг танд хүргэхээр бэлдэв.
Хэрэв та гэр бүлийнхээ бүх гишүүнд таалагдсан гал тогоог бий болгохыг хүсэж байвал, гэр бүлийн гишүүн бүрийн санаанд нийцэх зөв шийдлийг гаргах хэрэгтэй. Амархан уйдаж, хуучруулахгүйн тулд гал тогооны өнгөний шийдэл нь зөөлөн өнгөнөөс бүрдсэн бол сайн бөгөөд мэдээж хэрэв та тухайн өнгөнөөс амархан уйдах юм шиг санагдаж байвал өөрийн зөн совингоороо өнгөө сонгосон нь дээр. Гэр бүлийн гишүүн бүрд таалагдах мөрөөдлийн гал тогоог бүрдүүлэхийг хүсэж байвал Pinterset – с санаа аван гишүүн бүрийн сэтгэлд нийцэхүйц шийдлийг гаргах боломжтой.
Зөөлөн бөгөөд чамин өнгөнөөс эхэл
Гал тогоондоо засвар хийхээр төлөвлөсөн бол нэн түрүүнд тавилгын өнгө болон тавилгын хаалганы сонголтод голчлон анхаарах хэрэгтэй. Хэв маягаа хэзээ ч үл алдах гал тогооны гол чухал зүйлийн нэг нь тухайн өрөөний өнгийг 3-с дээшгүй байхаар хязгаарлах явдал юм. Ингэснээр тухайн өрөө илүү эмх цэгцтэй харагддаг. Таны хамгийн дуртай уламжлалт, классик өнгөнөөс сонголт хийснээр ирээдүйд тавилга болон тухайн өрөөний дизайнаас амархан уйдах эрсдэлийг бууруулна. Тавилгын хаалганы дизайн нь уламжлалт хэв маяг бүхий классик бариултай байсан нь дээр бөгөөд хэт орчин үеийн болон хээ хуартай тавилгаас сонголтоо хийх хэрэггүй.
Чанартай зүйл худалдан ав
Хэрэв та хэзээ ч уйдамгүй, цаг хугацааны сорилыг давж чадахуйц тавилгатай болохыг хүсэж байвал зай багтаамж сайтай, сайн чанарын гал тогооны тавилга сонгох хэрэгтэй. Үүний тулд тухайн тавилгын нугас, хаалга нь зөөлөн хаагддаг эсэх жижиг деталийг шалгаж үзэх хэрэгтэй. Ингэснээр таны гал тогооны чухал элемент болох тавилгын насжилт уртасна. Үүнээс гадна гал тогооны тавилга сонгохдоо таны гал тогооны хэрэгслийг нэгтгэн хийх хангалттай зай багтаамж, шүүгээг зохицуулж өгсөн эсэхийг шалгаж үзээрэй.
Найдвартай дагалдах хэрэгсэл
Чулуун болон модон гадаргуун нь хэв маягаа хэзээ ч үл алдах дизайны тоонд яах аргагүй орох бөгөөд өрөөнд илүү дулаан уур амьсгал бүрдүүлэхэд нөлөөлдөг. Гал тогооны тавилга болон шүүгээ зэрэг нь модон байх нь илүү зохимжтой бол гал тогооны тавцан нь модон байх нь байнгын тослогоо, арчилгаа шаарддаг тул хэтдээ удаан хугацааны тавилга сонгохоор зэхэж байвал чулуун тавцантай тавилга сонгосон нь зөв.