- Шинэ байр чинь хүүхэд өсгөхөд хангалттай зайтай эсэхийг харгалзаж үзэх хэрэгтэй.
Мэдээж хэрэг хүүхэд өсгөхөд маш их зүйл шаардагдана. Хүүхдийн тэрэг, ор, тоглоом зэргийг агуулах хангалттай их зай шинэ байранд тань байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Мэдээж үүний дараагаар тохижуулахад хаана ямар тавилга байрлуулснаар таны ирээдүйн гэр цэлгэр бөгөөд цэвэрхэн харагдахыг бодож үзэх хэрэгтэй. Орчин үед байр орон сууцаа тохижуулахад тань туслах олон утасны аппликэшнүүд байдаг бөгөөд Pinterest-с мөн санаа авч тохижуулж болно.
3. Төв зам болон хүнсний дэлгүүртэй ойр эсэх
Бие давхар эсвэл нялх биетэй ээжүүдэд гэнэтийн шаардлагатай зүйлс их гардаг. Таны хүүхдийн живх дуусчихсан бөгөөд худалдан авсан шинэ байрны тань ойр орчимд худалдааны цэгүүд болон хүнсний дэлгүүрүүд байхгүй бол та яах вэ? Болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, ухаалаг сонголт хийснээр та гэнэтийн асуудлыг хялбараар шийдэх боломжтой.
2. Шинэ байрны байршил маш чухал.
Харамсалтай нь УБ хотод орон сууцны гадаах хүүхдийн тоглоомын талбай тэр болгон хүүхэд тоглоход аюулгүй байж чаддаггүйгээс гадна хэд алхаад л машины авто замтай ойр байрласан байдаг. Үүнээс гадна агаарын бохирдлоос үүдэн жирэмсэн эхчүүдийн эндэгдэл ихсэж байгаатай холбоотойгоор шинээр орон сууц худалдан авахаар шийдсэн бол та тухайн орон сууцны байршлыг сайтар бодож үзэх хэрэгтэй. Таны худалдан авах гэж буй орон сууц цэвэр агаарт байрласан эсэх мөн ирээдүйд таны хүүхдийн өсөж торних аюулгүй найдвартай тоглоомын талбай байгаа эсэхийг бодолцоорой.
4. Хотхоны аюулгүй байдал
Шинээр орон сууц худалдан авах гэж буй хэн бүхний жагсаалтын нэгдүгээрт тухайн орон сууц болон хотхоны аюулгүй байдал орох ёстой боловч худалдан авагч нар тэр болгон анхаарахгүй орхидог тал бий.
Таны сонирхож буй орон сууцанд хамгаалалт байгаа эсэх давхар болгонд утаа мэдрэгч байгаа эсэх, утаа мэдргэчийг хэр тогтмол шалгадаг болон оршин суугчдаас гадна тухайн барилгад гадны этгээд халдах боломжтой эсэх бүх эрсдэлийг тооцож үзэх хэрэгтэй.