VIP RESIDENCE хотхоныг сонгох 12 шалтгаан

  1. ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙРШИЛ

Яармагт, шинэ суурьшлын бүст оршдог. Хотын шинэ төвөөс таван алхамын зайд. Худалдаа, үйлчилгээ, энтертэйнмэнт төв болох Хүннү Моллын эсрэг талд байршдаг. Мөн хажууханд нь Америкийн бөөний худалдааны сүлжээ болох Костко баригдах сураг дуулдсан. Бодит байдалд хэрэгжвэл байршлын үнэ цэнийг улам нэмэгдүүлнэ.

2. ЗАМ ХАРИЛЦАА САЙТАЙ

Хотын төв орох болон тэндээс ирэх олон чиглэлийн замтай. Уулын замаар Зайсан, 19-р хорооллын замаар Нарны гүүр, Гэгээнтний уулзвар, Гурвалжингийн гүүрээр 1, 10-р хороолол орох боломжтой. Мөн шинэ гүүр тавигдаж байгаа нь автозамын түгжрэлээс ангид байлгана.

3. ХАЯАНДАА САЙН СУРГУУЛИУДТАЙ

Шинэ Монгол Харумүфүжи дунд сургуулиас 1 минут, Улаанбаатарын Бритиш Сургуулиас 3 минутын зайд байрладаг. Шинэ Монгол Харумүфүжи дунд сургууль руу автозамаар гаралгүй хүрэх, аюулгүй орц, гарцтай.

 

4. БАЙГАЛЬД ОЙР

Урд талаараа Богд уултай залгаа. Байгальд ойр, эрүүл агаартай.

5. ОРЧИН САЙТАЙ

Хотхоны оршин суугчдыг агаарын бохирдол, тоосонцороос хамгаалах хангалттай хэмжээний ногоон байгууламжтай. Усан хүрхрээ, хиймэл нуур нь оршин суугчдын стрессийг тайлж, сэтгэл санааг тайвшруулна.

6. ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Оршин суугчдын хэрэгцээг чирэгдэлгүй, ая тухтайгаар хангах зорилгоор худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийг хотхоны хойд хэсэгт, төв зам дагуу байгуулна. Тэнд эрүүл мэндийн клиник төв; эмийн сан; супермаркет; гоо сайхан; бэлэн хувцас; cаун массаж; тавилга; фитнесс; гэр ахуйн бараа, кафе; банк; хүүхдийн цэцэрлэг; бэйкери; ресторан; хүүхэд хөгжүүлэх төв; боулинг гэх мэт хүнийг хэрэгцээг цогцоор нь хангах бүхэн бий.

7. МАТЕРИАЛ НЬ ЧАНАРТАЙ УЧРААС БАРИЛГА НЬ ЧАНАРТАЙ

Арматур: ОХУ-д үйлдвэрлэсэн, бетонтой барьцалдах чадвараараа гайхагддаг A500СП арматур

Цемент: MNS ISO/IEC 17025:2007 стандартын лабораторид баталгаажсан, Премиум конкритын 250 ба 350 марктай бетон

Цонх: Монгол орны цаг уурт тохируулсан, 3 давхар шилтэй, дулаан тусгаарлалт сайтай, Австрийн Мако брэндийн түгжээ, тоноглолтой, дотор тавцан, амлагаа нь Montblanc брэндийнх.

Цахилгааны тоноглол: SCHNEIDER брэндийн цахилгааны тоноглол нь “агшин зуур” гэсэн технологи дээр суурилсан бөгөөд тусгай ABS хуванцраар хийгдсэн цохилтод тэсвэртэй их бие, галын аюул, гүйдэлд нэрвэгдэх, богино залгааны болон хэт ачааллын хамгаалалттай.

Ариун цэврийн өрөөний тоноглол: Хүрээлэн буй орчинд ээлтэй, дизайн урлагийг хослуулсан төгс бүтээл болох АНУ-ын №1 Колер брендийн ариун цэврийн өрөөний тоноглолтой.

Цахилгаан шат: Цахилгаан тасарсан ч зорчигчийг зорьсон давхарт нь хүргэх Герман улсын Marohn ThyssenKrupp брэндийн цахилгаан шаттай.

Шал: Герман улсын EGGER брэндийн хүний биед хор хөнөөлгүй, модон шалтай.

Ханын цаас: Амьсгалдаг, арчиж угааж болдог Японд үйлдвэрлэсэн, ханын эко цаастай.

Аюулгүй байдлын тоноглолууд: Камерын нэгдсэн хяналт, хөдөлгөөн, ус алдалт, гал ба утаа мэдрэгчүүдийг ухаалаг утаснаасаа хянах боломжтой

Сантехникийн материалууд: Евро стандартын, ОХУ, Польш, Чех, Итали улсад үйлдвэрлэгдсэн Magnaplast, Purmo, Comisa, Sigmali брэндийн тоноглолуудтай.

Хаалга: Евро стандартаар үйлдвэрлэгдсэн, код, карт, хурууны хээгээр онгойх, Самсунг брэндийн ухаалаг цоожтой гадна хаалгатай. Гэрийн хаалга нь 6 давхар будагтай, 2.4 метрийн өндөртэй.

8. АМАР ТАЙВАН

Орон сууц, худалдаа үйлчилгээний барилгууд нь дотуураа холбогдсон зорчих хэсэгтэй тул хотхоны оршин суугчид хүйтний улирал, цаг агаарын тааламжгүй нөхцөлд санаа амар, биед тухтай, дулаан бас аюулгүй бүсээр бяцхан хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэх, явуулах боломжтой. Хотхон дотор машин явахгүй. Айлын тоо цөөхөн тул хүн ам, автомашины нягтаршил, дуу чимээ багатай.

9. ЖИНХЭНЭ УХААЛАГ ГЭР & ХОТХОН

“VIP RESIDENCE” хотхон нь оршин суугчийн амьдралыг хялбаршуулж, аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангах, хэрэглээг хянаж, цаг завыг хэмнэх, хэрэгцээт үйлчилгээг ойртуулах гэрийн автоматжуулалтын CRESTRON ухаалаг системтэй. Шинэ бүхэнд дасан зохицож, хувьсан өөрчлөгдөх CRESTRON ухаалаг амьд систем нь оршин суугч гэртээ ирэхэд машиных нь дугаараар танин нэвтрүүлэх смарт хаалга, гэрийн дулааныг тохируулагч Nest, галын дохиоллын Bosch систем, дэлхийн хаанаас ч гэрээ хянаж, гэрийнхэндээ анхаарал тавьж, тэдэнтэйгээ амар хялбараар холбогдох аюулгүй байдлын удирдлагатай.

#Цахимаар_байраа_үзье!

#Цахимаар_байраа_үзье #VIP_RESIDENCE#VALUABLE_INNOVATIVE_PEACEFUL---Хотхоны тухай дэлгэрэнгүй мэдээллийг: www.vipresidence.mnБорлуулалтын утас: 95951111, 95952222, 95953333, 95954444

Posted by VIP Residence on Friday, April 24, 2020

10. УСАН ХАНГАМЖ, ДУЛААН, БОХИР ЗАЙЛУУЛАХ ДЭД БҮТЭЦ НЬ ШИНЭЭР ТАВИГДСАН. 

11. ДЭГЖИН ЭКСТЕРЬЕР, ӨВӨРМӨЦ АРХИТЕКТУРТАЙ

Бүрэн цутгамал үндсэн хийцтэй барилгынхаа архитектурт Англи хэв маяг, классик шинж чанарыг орчин үеийн чиг хандлагатай донжийг нь тааруулан хослуулсан. Агаар сэлгэлт сайтай төлөвлөлт, нарны гэрэл найр тавин тусах цэлгэр цонх, нарлан суух уужим тагттай. 9 давхарын айлууд террастай. Зай талбай бүрийг хэрэгцээтэй байхаар тооцсон, зөв, ухаалаг төлөвлөлттэй. Европ технологиор үйлдвэрлэгддэг HP фирмийн, энергийн хэмнэлттэй метал LOW-E хатаасан шил болон газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, 50 жилийн турш гадна өнгө хувирахгүй, +-5000С температурт тэсвэртэй, дуу чимээг 5-14ДБ хүртэл тусгаарладаг метал композит хавтангаар фасадаа гоёсон.

12. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ

Машин замаас хол, хүүхдийн эко тоглоомоор тоноглогдсон